"Ковид-19" халдвараар хүүхэд өвчлөх нь нэмэгдэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОГОВЬ
erdenebulgan@montsame.mn
2021-06-08 14:03:43

Дорноговь /МОНЦАМЭ/. Дорноговь аймагт сүүлийн 24 цагт коронавируст халдварын 52 тохиолдол батлагджээ. Хүүхэд, өсвөр үеийнхний өвчлөл нэмэгдэж байгаа тул хүүхдийн хараа хяналтыг сайжруулж, олон нийтийн газраар явуулахгүй байх талаар эцэг эх, асран хамгаалагч нар онцгой анхаарч, халдвар хамгааллын дэглэм сайтар сахихыг албаныхан анхаарууллаа.

Аймгийн хэмжээнд өнөөдрийн байдлаар гэрийн хяналтад 1133, батлагдсан тохиолдлын ойрын 711, дам хавьтлын 1446 иргэн гэрийн хяналтад байна. Эрүүл мэндийн байгууллагын ажилтнууд коронавирусний халдвар илрүүлэх шинжилгээ болон тандалт судалгааг байнга хийж буй.  

Холбоотой мэдээ