Тусгай нислэгээр 95 иргэн эх орондоо ирлээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
munkhbaatar@montsame.gov.mn
2021-06-05 22:38:33
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Будапешт-Екатеринбург-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгийн онгоц өнөөдөр 14.40 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардлаа.


Тус нислэгээр 95 иргэн эх орондоо ирсэн бөгөөд иргэдийг “Дрийм”, “Ти Жи Эс” зочид буудалд тусгаарлалаа.


Мөн вакцины бүрэн тундаа хамрагдаад 14 хоног болсон болон коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн 33 иргэнийг гэрийн тусгаарлалтад шилжүүллээ гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээллээ.

Холбоотой мэдээ