Шинээр найман тохиолдол нэмж бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-04 11:51:42
Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 348 сорьцод шинжилгээ хийсэн байна. Үүнээс Ихтамир суманд 5, Өгийнуурт 3, нийт 8 тохиолдол бүртгэгдлээ. Архангай аймгийн хэмжээнд нийт батлагдсан тохиолдлын тоо 399 боллоо.
Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 19, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 6, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 13, Ихтамир сумын эрүүл мэндийн төвд 5 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 356 иргэн байна.
Ойрын хавьтлын хүний тоо 3249 /нийт өссөн дүнгээр/, тусгаарлах байранд 8, гэрийн тусгаарлалтад 200 иргэн байна.
Аймгийн хэмжээнд 23 цэгээр коронавируст халдварын эсрэг дархлаажуулалтыг зохион байгуулж, 6-р сарын 4-ний өдрийн 00.00 цагийн байдлаар I тунд – 49464, II тунд – 38192 хүнийг хамруулаад байна.
Холбоотой мэдээ