Нийслэлээс зөөвөрлөгдөн ирсэн хоёр тохиолдол бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2021-06-02 11:58:07

Архангай /МОНЦАМЭ/. Архангай аймагт сүүлийн 24 цагт 309 сорьцод PCR шинжилгээ хийснээс шинээр 2 тохиолдол нэмж батлагдлаа. Тус тохиолдлууд нь Эрдэнэбулган суманд бүртгэгдсэн ба 5 дугаар сарын 24-ний өдөр Улаанбаатар хотоос ирсэн хоёр иргэнээс илэрлээ. Ийнхүү Архангай аймагт нийт батлагдсан тохиолдлын тоо 382 боллоо. 

Нэгдсэн эмнэлгийн тусгай эмнэлэгт 21, Өлзийт сумын эрүүл мэндийн төвд 17, Өгийнуур сумын эрүүл мэндийн төвд 8 батлагдсан тохиолдол хэвтэн эмчлүүлж байна. Бүрэн эдгэрч эмнэлгээс гарсан 347 иргэн, ойрын хавьтлын 3219, тусгаарлах байранд 8, гэрийн тусгаарлалтад 433 иргэн хяналт ажиглалтад байна. 


Сүүлийн 24 цагт 2 обьектын 685 м.кв талбайд голомтын эцсийн халдваргүйжүүлэлт хийжээ.

Холбоотой мэдээ