Улсын аварга малчдын шагналыг гардууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2021-05-31 21:12:08

Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газрын 2021.02.10-ны өдрийн тогтоолоор Баянхонгор аймгаас Улсын аварга малчин 9, Улсын аварга саальчин 1 шалгарсан.  

"Ковид-19" цар тахлын улмаас шагнал гардуулах үйл ажиллагаа хойшлогдсон ч халдварын тохиолдлоо бүрэн эмчилж, шинэ тохиолдол бүртгэгдээгүй 28 хонон "Ногоон бүс" болсон учир Аварга малчдын шагналыг гардуулах ёслолыг аймгийн төвд зохион байгууллаа. 

Аварга малчдын шагналыг УИХ-ын дарга Г.Занданшатар, УИХ-ын гишүүн Д.Ганбат, УИХ-ын гишүүн А.Адъяасүрэн, Монгол Улсын Эрчим хүчний дэд сайд М.Баярмагнай, ХХААХҮЯ-ны ТЗУГ-ын дарга Т.Гантогтох болон аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан, ИТХ-ын дарга Э.Энхбат нар хүндэтгэлтэйгээр гардуулан өгсөн юм. 


 “УЛСЫН АВАРГА МАЛЧИН ӨРХ” 

- Баянхонгор аймгийн Баян-Овоо сумын Мэргэн багийн малчин Бандихүүгийн Бямбасүрэн, гэргий Загдын Гэрэлмаа 

- Өлзийт сумын Байн ам багийн малчин Пүрэвийн Лхагваа, гэргий Бямбацэвэгийн Энхмандах

- Шинэжинст сумын Эрдэнэшанд багийн малчин Хүүхэндуламын Түмэнжаргал, гэргий Хоролын Баасанжав

- Баянцагаан сумын Дэлгэрэх багийн малчин Цэрэндоржийн Эрдэнэбаяр, гэргий Дашзэгвийн Уранчимэг

- Галуут сумын Үнэгт багийн малчин Тэрбишийн Баярсайхан, гэргий Гангаагийн Амаржаргал

- Баянбулаг сумын Хангал багийн малчин Нанжидзэвгийн Эрдэнэбилэг, гэргий Даваасүрэнгийн Мөнхтуяа

- Галуут сумын Үнэгт багийн малчин Цэгмидийн Батбаатар, гэргий Лхагвын Хишигжаргал

- Жинст сумын Хүйс багийн малчин Нэргүйн Батболд, гэргий Бямбажавын Саранцэцэг

- Баянхонгор сумын Шаргалжуут багийн малчин Дамдинсүрэнгийн Батням, гэргий Ч.Золзаяа


“УЛСЫН АВАРГА СААЛЬЧИН”

- Баянхонгор аймгийн Баянлиг сумын Хатансуудал багийн саальчин Рэндоогийн Нансал  /Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ч.Сугар-Очирын гэр бүлийн хүн/

Ийнхүү Мал аж ахуйн салбарт олон жил тогтвортой, үр бүтээлтэй ажиллаж, туслах болон залуу малчдад мал маллах арга туршлагаа зааж сурган тэднийг малжуулсан, малынхаа чанарыг сайжруулж нэг малаас авах ашиг шимийг нэмэгдүүлсэн, орон нутгийнхаа хөгжилд тодорхой хувь нэмэр оруулж байдаг манлайлагч малчдаа алдаршууллаа.

Холбоотой мэдээ