“Шинь Шинь” ХХК Хэрлэн сумын 8 дугаар сургуультай хамтран ажиллахаар боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-21 23:33:56

Дорнод аймгийн Дашбалбар сумын нутагт орших Улааны ордод үйл ажиллагаа явуулж буй  “Шинь Шинь” ХХК Хэрлэн сумын 8 дугаар сургуулийн хятад хэлний сургалтыг дэмжиж хамтран ажиллахаар удаан хугацааны гэрээ байгууллаа.

Тус гэрээ байгуулах ёслолын ажиллагааны үеэр 8 дугаар сургуульд сургалтын компьютер, проектор зэрэг иж бүрэн техник хэрэгсэл, хятадын сонгодог зохиол, түүх соёл, шүлэг найраглал, ёс заншил, газар зүй, танин мэдэхүйн ном сурах бичгийг хандивлахын зэрэгцээ хүүхэд бүрт бэлэг гардуулав.

 “Шинь Шинь” ХХК- нь орон нутагтай хамтран ажиллах, боловсролын салбар, хүүхдийн хөгжилд хувь нэмэр оруулахийг эн тэргүүнд тавьсаар ирсэн. Одоогийн байдлаар нийтдээ 400 гаруй сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг тус салбарт оруулаад байгаа ажээ.

Б.Туяа

 

Холбоотой мэдээ