Коронавирусний халдварын эсрэг дархлаажуулалт 94 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2021-05-24 19:44:32

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн хэмжээгээр дархлаажуулалт 94 хувьтай явагдаж байна.  

Аймгийн хэмжээнд 50-аас дээш насны иргэдийн хоёрдугаар тунгийн вакцинжуулалтыг тавдугаар сарын 26-аас эхлэн долоо хоногийн хугацаанд багтаан хийхээр төлөвлөөд байна. Тавдугаар сарын 24-ний өдрийн байдлаар аймгийн хэмжээнд дархлаажуулалтын нэгдүгээр тунд 38830 хүн, бүрэн тунд 4777 хүн хамрагджээ. Манай аймагт БНХАУ-ын Синофарм үйлдвэрийн Вeросeлл вакцинаас өөр вакцин ирэхгүй. Тиймээс иргэдийг дархлаажуулалтдаа идэвхтэй хамрагдахыг уриалж байна. Одоогоор аймгийн хэмжээнд вакцин хийлгэсний дараа хариу урвалын дуудлага бүртгэгдээгүй. Албан ёсоор эмнэлэгт хандаж биеийн байдал муудсан гэсэн мэдээлэл ирээгүй байна гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв. 

Холбоотой мэдээ