Монгол дайчдыг  "НАТО-гийн медаль"-иар шагнав

Монголын мэдээ
batsaikhan@montsame.mn
2016-06-21 16:15:51

Афганистан Улсад явагдаж буй “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд ХБНГУ-ын Зэвсэгт хүчинтэй хамтран үүрэг гүйцэтгэсэн Монгол Улсын Зэвсэгт хүчний Цэргийн хамгаалалтын ротын гуравдугаар ээлжийн багийнхныг үүргээ нэр төртэй биелүүлсэн тул  НАТО-гийн медалиар шагнажээ.

НАТО-гийн медаль гардуулах ёслол Исламын Бүгд Найрамдах Афганистан улсын Мазар-э Шариф хотын ойролцоох "Мармал" баазын Монголын цэргийн багийн талбайд ёслол төгөлдөр гардуулав. 

Шагнал гардуулах үеэр "Мармал" баазын захирагч, дэд хурандаа П.Доомен хэлэхдээ, "Монголын дайчид үеийн үед энхийг сахиулах үүргээ нэр төртэй биелүүлж ирсэн. Үүнийг бахархалтайгаар хэлмээр байна. Ялангуяа, дэд хурандаа Н.Бат-Эрдэнэ захирагчтай Монголын цэргийн багийн гуравдугаар ээлжийнхэнд тусгайлан баяр хүргэе. Танай баг "Шийдвэртэй дэмжлэг" ажиллагаанд гүн туслалцаа үзүүлж "Мармал" баазын аюулгүй байдлыг бүрэн дүүрэн хангаж чадлаа. Үүнээс илүү гавьяа гэж үгүй юм. Энхийг сахиулах үндсэн үүргээ нэр төртэй биелүүлэхийн сацуу мөр зэрэгцэн дэлхийн орнуудын цэрэг эрсдээ эх орноо, Зэвсэгт хүчнээ, Монголынхоо соёл, уламжлалаа сурталчлан ажилласан та бүхнээрээ би бахархаж байна" хэмээн үнэлэв. 

Ж.Батсайхан

Холбоотой мэдээ