Хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | УВС
batkhuu@montsame.mn
2021-05-18 18:42:25

Увс /МОНЦАМЭ/. Тавдугаар сарын 22-ноос орон нутаг руу зорчих хөдөлгөөнийг нээхээр болсон байна. Үүнтэй холбоотойгоор хот хооронд зорчих хөдөлгөөнийг зохицуулах түр журмыг шинэчлэн баталжээ.

Хот хооронд зорчих иргэдийн хувьд вакцины хоёр тундаа хамрагдаад 14 хоносон баримтыг нь үндэслэж зорчуулах аж. Иргэд иргэний үнэмлэх болон хувийн мэдээллийг нотлох бусад бичиг баримтыг цахим болон цаасан хэлбэрээр биедээ заавал авч явах юм байна. Хоёр дахь тундаа хамрагдаад 14 хоносон, эсвэл сүүлийн дөрвөн сарын хугацаанд коронавирусээр өвчлөөд эдгэсэн гэх эмчийн магадлагаатай бол PCR шинжилгээ шаардахгүй аж.

PCR шинжилгээний хариу нь сөрөг гарсан хүний асрамжид яваа 15 хүртэлх насны хүүхдээс шинжилгээний хариу шаардахгүй.

Холбоотой мэдээ