Хятадын нүүрс олборлолт сүүлийн найман сарын доод түвшинд хүрчээ

Хилийн чанадаас
ankhbayar.abr@yahoo.com
2021-05-17 16:21:27

Бээжин /МОНЦАМЭ/. Хятадын нүүрс олборлолтын хэмжээ өнгөрсөн 4-р сард буурч 2020 оны 7-р сараас хойших хамгийн доод түвшиндээ хүрчээ.

Хэд хэдэн үйлдвэрт осол аваар гарсантай холбогдуулан нүүрсний уурхайнуудад аюулгүй байдлын шалгалт явуулсан нь ийнхүү нүүрсний олборлолт буурахад нөлөөлсөн байна.

Хятадын Үндэсний Статистикийн газрын мэдээлснээр, Хятад улс өнгөрсөн оны 4-р сард 322 сая тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 1.8 хувиар буурсан үзүүлэлт юм.

Харин энэ оны эхний дөрвөн сарын байдлаар нийт 1.29 тэрбум тонн нүүрс олборлосон нь өмнөх оны мөн үеэс 11.1 хувиар өссөн байна.

Мөн 4-р сард Хятадын цахилгааны хэрэглээ өмнөх оны мөн үеэс 13.2 хувиар нэмэгдэж 636.1 тэрбум киловатт цаг болжээ.

 Түүнчлэн  4-р сард ган үйлдвэрлэх коксын үйлдвэрлэлт 2.4 хувиар нэмэгдэж, 39.34 сая тоннд хүрсэн ба оны эхнээс өнөөдрийг хүртэлх хугацаанд үйлдвэрлэл 7.4 хувиар нэмэгдэж, 158 сая тоннд хүрчээ.

Холбоотой мэдээ