Коронавируст халдварын тохиолдол 553-аар нэмэгдлээ

Монголын мэдээ | Эрүүл мэнд
oyundelger@montsame.gov.mn
2021-05-15 11:06:44

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Сүүлийн 24 цагт коронавируст халдварын шинжилгээг 8 мянга орчим хүнээс авахад 553 нь эерэг гарлаа. 

Үүнээс Улаанбаатар хотод халдварын 516, хөдөө орон нутагт 30 тохиолдол бүртгэгджээ. Ингэснээр улсын хэмжээнд цар тахлын халдварын нийт тохиолдол 48 101 болов.


Коронавируст халдварын шалтгаанаар 79-82 насны 5 хүн нас баржээ. Харин өнгөрсөн 24 цагт 1234 хүн эдгэрсэн бөгөөд 504 нь эмнэлгээс, 730 нь гэрийн хяналтаас гарсан байна.


Эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа 4327 хүний 2261-ийнх нь биеийн байдал хөнгөн, 1443 нь хүндэвтэр, 517 нь хүнд, 106-гийнх нь биеийн байдал маш хүнд байгаа аж.


Түүнчлэн, коронавируст халдвар аваад шинж тэмдэг хөнгөн хэлбэрээр өвчилсөн 3701 хүн гэрийн ажиглалтад, ойрын хавьтал болох 10 мянга орчим хүн гэрийн тусгаарлалтад байгааг ЭМЯ-ны хэвлэлийн хурлын үеэр мэдээлэв.

 

 

Холбоотой мэдээ