Гурван өдрийн туршид Газын зурвасаас Израил руу 1500 гаруй пуужин харважээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2021-05-13 10:33:39

ТЕЛЬ-АВИВ. /AP/. Газын зурвастай  залгаа хил дээрх байдал даваа гарагт хурцадаж эхэлснээс хойш гурван өдрийн дотор Палестины ХАМАС хөдөлгөөний босогчид Израил руу 1500 гаруй пуужин харвасан гэж тус улсын арми твиттер хуудсаараа дамжуулан мэдэгджээ. 


"Сүүлийн гурван өдөр ХАМАС хөдөлгөөн Газын зурвасаас Израил руу 1500  гаруй пуужин харваж, 140 км зайд энгийн иргэдийн эсрэг алан хядах ажиллагаа явуулсан” гэж мэдэгдэлд дурдсан байна. 


Израилын цэргүүд болон Газын зурвас дахь Палестины бүлэглэлүүд даваа гаргаас харилцан пуужингийн цохилт өгсөөр байгаа юм. Байдал ийнхүү хурцадсан нь тавдугаар сарын эхээр Зүүн Иерусалимын Аль-Акса сүмийн гадна болсон үймээн самуунаас үүдэлтэй юм. Эмх замбараагүй байдлын үеэр Палестины 700 гаруй иргэн гэмтэж бэртжээ.


Газын зурвасыг хянадаг ХАМАС хөдөлгөөний "Иззаддин аль-Кассамын бригадууд" хэмээх бүлэглэл мягмар гаргийн орой болон лхагва гаргийн өглөө Тель-Авив, Беэр-Шевы хотууд руу 200 гаруй пуужин харвасан гэж мэдэгджээ. Үүнээс өмнө Ашкелон, Ашдод хотууд их хэмжээний цохилтод өртсөн бөгөөд Израилын зургаан иргэн амиа алдсан гэж мэдээлсэн байна.


 


Холбоотой мэдээ