Израил гадаадын сэтгүүлчдийг Газын зурвас руу нэвтрэхийг хоригложээ

Дэлхийд | Улс төр
Jargal.d@montsame.mn
2021-05-11 15:54:19

ТЕЛЬ-АВИВ. /RT/. Израилын цэргүүд тавдугаар сарын 11-нээс эхлэн гадаадын сэтгүүлчдийг Газын зурвас руу нэвтрүүлэхгүй гэж тус улсын Батлан ​​хамгаалах яамны Хилийн боомтын удирдах газраас мэдээлэв.


“Сэтгүүлчдийг Эрезийн шалган нэвтрүүлэх боомтоор нэвтрэхийг хориглож байна. Сэтгүүлчид Эрезийн шалган нэвтрүүлэх боомтоор хэдийд нэвтрэхийг дахин мэдэгдэх хүртэл нэвтрэх боломжгүй гэдгийг мэдэгдэж байна" Израилын Батлан хамгаалах яамны газрын мэдэгдэлд дурджээ.


"Эрез" нь Газын зурвасын хойд хэсэгт оршдог цорын ганц шалган нэвтрүүлэх цэг юм.


Израил, Газын зурвасын хил орчмын нөхцөл байдал даваа гаргаас эрс хурцдаж эхэлжээ. Даваа гаргийн орой Газын зурвасаас 150 пуужин харвасан бол мягмар гаргийн шөнө 200 гаруйг харважээ. Үүний хариуд Израилын цэргүүд 16 цагийн дотор Газын зурвас дахь ХАМАС, “Лалын жихад” бүлэглэлүүдийн 150 орчим цэргийн объектуудад цохилт өгсөн байна.


Одоогийн байдлаар Израилын нутаг дэвсгэр лүү пуужингийн довтолгоо үргэлжилж байна. Газын зурвастай залгаа хилийн ойролцоох өмнөд нутгийн хот, бүс нутгууд руу пуужин харваж байна гэж Израилын цэргийнхэн мэдээлэв.


Холбоотой мэдээ