Лаост халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгджээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-05-10 11:12:48

ВЬЕНТЬЯН. /CNN/. Цар тахал дэгдсэнээс нэг жил гаруйн хугацаа өнгөрч буй энэ үед Зүүн Өмнөд Азийн Лаос улсад “COVID-19” халдварын улмаас нас барсан анхны тохиолдол бүртгэгдсэнийг тус улсын “Vientiane Times” өдөр тутмын сонин ням гарагт мэдээлжээ.


COVID-19”-өөс урьдчилан сэргийлэх, хяналтад авах үндэсний ажлын хэсгийн мэдээлснээр, караоке клубийн 53 настай ажилтан халдварын улмаас нийслэл Вьентьян хотод нас барсан байна. Уг эмэгтэй чихрийн шижин гэх мэт архаг хууч өвчтэй байсныг сонины мэдээнд дурджээ.


Лаост өнгөрсөн дөрөвдүгээр сарын 14-нээс эхэлсэн шинэ жилийн баяраас хойш халдвар авсан хүний тоо эрс нэмэгдэх болжээ. Улсын хэмжээнд бямба гаргийн байдлаар халдварын 1233 тохиолдол бүртгэгдсэний 1184 нь өнгөрсөн сард илэрсэн байна.


Оксфордын их сургуулийн “Our World in Data цахим хуудсанд мэдээлснээр, 7.28 сая хүн амтай Лаост 184 387 тун вакцин тарьжээ. 

Холбоотой мэдээ