Сэлэнгэ суманд гарсан ойн түймрийг бүрэн унтраажээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-05-08 10:57:58

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Сэлэнгэ сумын Атар багт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа гэж аймгийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

Тус сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км-т Атар багийн “Сөртийн-Адаг” гэдэг газар ойн түймэр гарсан тухай дуудлага хоёр хоногийн өмнө ирсэн бөгөөд Онцгой байдал, хил хамгаалах зэрэг байгууллагын алба хаагчид энэ сарын 7-ны үдээс хойш бүрэн унтраасан байна. Аймгийн Онцгой байдлын газрын Хангал сумын Хялганат тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги, Цагдаагийн хэсэг, Хилийн 0286, 0243 дугаар ангийн алба хаагчид, Зэд-Хантай-Бүтээлийн нурууны дархан цаазат газрын хамгаалалтын захиргааны алба хаагч нийт 30 хүн, дөрвөн автомашин, есөн морьтойгоор ажиллаж, уг түймрийг цурамд оруулж бүрэн унтраасан байна. Түймэрт урьдчилсан байдлаар 30 га талбай шатсан бөгөөд борог өвс ихтэй газар байсан байна.

Холбоотой мэдээ