Б.Ганбат: 21160 иргэнээ вакцинжуулахаас 68.4 хувь нь хамрагдаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2021-05-07 20:12:19
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын Засаг дарга Б.Ганбат вакцинжуулалтын явцын талаар мэдээлэл өглөө. Арвайхээр сумын хэмжээнд вакцинжуулалтад хамрагдах 18-аас дээш насны 21160 иргэн байгаагаас өнөөдрийн байдлаар 14474 иргэн буюу 68,4 хувь нь вакцины бүрэн тунд хамрагдаад байна. Тухайлбал:
- 5 сарын 3-нд 3161 иргэн
- 5 сарын 4-нд 2992 иргэн
- 5 сарын 5-нд 4265 иргэн
- 5 сарын 6-нд 3168 иргэн
- 5 сарын 7-ны өдрийн 12:00 цагийн байдлаар 888 иргэн тус тус хамрагджээ.
Өнөөдрөөс ачааалал буурч байгаа тул цэгийн тоог цөөлж 7 цэгт өөрийн болон бусад аймаг, сум, хотын иргэдийг харьяалал харгалзахгүй вакцинд хамруулж эхэлсэн байна. Мөн гэрээр хэвтрийн дэглэмд байдаг болон тусгаарлагдаж байгаа, эмнэлгийн тусламж үйлчилгээ зайлшгүй авах шаардлагатай иргэдийг өрхийн эмнэлгийн явуулын цэг очиж дархлаажуулж байгаа аж. Түүнчлэн Арвайхээр сумын харьяат малчин өрхүүдээ аймгийн Онцгой комисстой зөвшилцсөний дагуу багийн Засаг даргын мэдээллийг үндэслэн, хяналтын постоор нэвтрүүлэн вакцинд хамруулахаар шийдвэрлэжээ.
Холбоотой мэдээ