Г.Занданшатар: Үндэсний эв нэгдлээ сахиж УИХ-ын танхимдаа асуудлаа тавихыг хүсэж байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
munkhbaatar@montsame.gov.mn
2021-05-07 18:53:57
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Д.Сүхбаатарын талбайд суулт зарлаад буй УИХ дахь АН-ын бүлгийн гишүүдтэй УИХ-ын дарга Г.Занданшатар өнөөдөр уулзлаа. 


Уулзалтын үеэр УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд ажлын баг байгуулах хүсэлт тавьсан бөгөөд УИХ-ын дарга уг хүсэлтийг хүлээн авч, Төрийн ордон дахь өрөөндөө хүлээн авч уулзахаа илэрхийлэв. Тэрбээр, Хуулиа дээдэлж, үндэсний эв нэгдлийг сахиж ажиллах учиртайг сануулж, хуулийн дагуу УИХ-ын танхимдаа орж ирээд асуудлаа тавихыг хүсэв. 



Улс төрийн намын дотоод асуудалд оролцох боломжгүй ч шаардлагатай бол хууль, эрх зүйн хүрээнд ямар шийдэл гарц байгааг судалж ярилцахыг хүсээд, "Зөв зүйтэй шийдвэр гарна гэдэгт итгэлтэй байна" хэмээн УИХ-ын дарга Г.Занданшатар онцлов.

Холбоотой мэдээ