742 иргэний дансны мэдээллийг ХНХЯ-нд хүргүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-05-06 15:28:24

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монгол Улсын Засгийн газраас иргэн бүрт олгосон 300000 төгрөгөө авч чадаагүй иргэд бий. Тухайн иргэдийн мэдээллийг нягтлах, бүртгэх даалгаврыг Санхүү, төрийн сангийн хэлтэст аймгийн Засаг дарга үүрэг болгосон. Энэ дагуу 5 дугаар сарын 1-ний өдөр 571, 5 дугаар сарын 4-нд 171, нийт 742 иргэний дансны мэдээллийг авч Хөдөлмөр, нийгмийн хамгаалалын яаманд хүргүүлжээ. 

Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд Санхүү, төрийн сангийн хэлтсээс банкуудын удирдлагуудтай уулзаж, иргэдэд мэдээлэл өгөх нээлттэй утас ажилуулах санал хүргүүлж дэмжигдсэн. Ингэснээр Засгийн газраас олгосон 300000 төгрөгөө аваагүй иргэд аль ч банкнаас өөрт холбогдолтой мэдээллээ шалгуулах боломжтой болсон юм. Иргэн, төр, арилжааны банк хамтран ажилласны үндсэн дээр судалгаа гарган, харьяа яам руу нэрсийг илгээж 300000 төгрөгөө авах боломжийг нээжээ.

Мөн Дархан-Уул аймгийн харьяат иргэдийн судалгааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас ирүүлсэн. Тус судалгааны дагуу аймгийн ХХҮГ-ын 21 албан хаагч 2520 иргэнтэй нэг бүрчлэн утсаар холбогдож ажиллажээ. 




Холбоотой мэдээ