Булган суманд халдварын гурван тохиолдол батлагдлаа

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-05-05 17:06:21

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдрийн 16.00 цагийн мэдээллээ хийж, Булган суманд халдварын гурван тохиолдол батлагдсаныг зарлалаа.

Аймгийн хэмжээнд нийт 98 тохиолдол бүртгэгдснээс Сэлэнгэ суманд 48, Хутаг-Өндөр суманд 27, Тэшиг суманд зургаа, Орхон суманд долоо, Бүрэгхангай суманд тав, Бугат, Баян-Агт суманд тус бүр нэг байна. Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Булган суманд буюу аймгийн төвд шинээр халдварын гурван тохиолдол бүртгэгдлээ.

- Булган сумын халдварын тохиолдлын хувьд эхнийх нь эмнэл зүйн шинж тэмдэг илрээд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ авахад батлагдсан. Аймагт PCR шинжилгээний аппарат байхгүй ч гэсэн нарийвчилсан шинжилгээгээр баталгаажуулсан. Хоёр тохиолдлын хувьд өнөөдөр шинээр бүртгэгдлээ. Одоогоор аймгийн хэмжээнд эмчлүүлж байгаа 12 хүний биеийн байдал хөнгөн байна. Коронавирусний халдвар авсан хүмүүсээс 86 нь эдгэрсэн гэж аймгийн Эрүүл мэндийн газрын дарга С.Нарантуяа ярилаа.

Холбоотой мэдээ