“Шинэ яармаг” хөл бөмбөгийн клуб 12 жилийн өмнөх энэ өдөр байгуулагджээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2021-05-05 12:03:58

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөл бөмбөгийн холбоо /МХБХ/-ноос 21 аймгийн хөл бөмбөгийн холбоо болон клубүүдийнтүүх, өнөөгийн үйл ажиллагаа, амжилтын талаар цувралаар танилцуулж байна.


Энэ удаа нийслэлийн Хан-Уул дүүргийн “Шинэ яармаг” хөл бөмбөгийн клубийн тухай танилцуулж байна. Тус клубийг 12 жилийн тэртээ 2009 оны 5 дугаар сарын 5-нд үүсгэн байгуулсан бөгөөд хөл бөмбөгийн анхан шатны сургалт явуулах, хөл бөмбөгийн спортыг хөгжүүлэх зорилгоор үйл ажиллагаа эхлүүлж, 2015 оноос охидын багтай болсон юм.



“Шинэ яармаг” клуб нь охидын багаараа улс болон дүүргийн аварга шалгаруулах тэмцээнд улсын хэмжээнд өндөр амжилт үзүүлдэг гэдгээрээ онцлогтой. Тус клубийн охидын багаас нас насны ангилалд шигшээ багт дуудагдан тоглодог бөгөөд одоогоор U19 Мөнхжин, U16 Хүслэн Солонго нар шигшээ багт амжилттай сайн тоглосоор байгаа юм.



Тус клуб 2009 оноос хойш хөвгүүдийн 540, охидын 270 орчим хүүхдэд хөлбөмбөгийг танин мэдүүлэх, бие бялдрын зөв хүмүүжил олгох үйл ажиллагаа явуулж, тодорхой үр дүнд хүрсэн байна.


“Шинэ яармаг” клубийн онцлох амжилтуудаас дурдвал: 


2010 оны охидын талбайн УАШ U13 хүрэл


2014 оны Хүслийн лигт U15 5-р байр


2016 оны эмэгтэйчүүдийн  футзалын анхдугаар феситвальд Тэргүүн байр


2017 оны  охидын талбайн УАШТ U13 Алт


2017 оны охидын футзалын УАШТ U15 Алт


2018 оны охидын футзалын УАШТ U16 Хүрэл


2018 оны хөвгүүдийн футзалын лигт 7-р байр 


2019 оны охидын талбайн УАШТ U12 Хүрэл


2019 оны охидын талбайн УАШТ U14 Хүрэл


2019 оны хөвгүүдийн талбайн УАШТ U10 4-р байр


2019 оны охидын талбайн УАШТ U16 Хүрэл


2019 оны охидын футзалны УАШТ U14 Хүрэл 


2020 оны охидын футзалны УАШТ U13 алтан медаль тус тус хүртжээ.

Холбоотой мэдээ