Тусгаарлах эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байна

Орон нутагт | Ховд
lkhagwa@montsame.gov.mn
2021-05-05 12:56:51

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 134 сорьцод PCR шинжилгээ хийхэд коронавирусний халдвар авсан хүний тоо нэгээр нэмэгдэв. 

Ингэснээр тус аймагт тавдугаар сарын 5-ны өдрийн байдлаар коронавирусний халдварын батлагдсан тохиолдол нийт 244 боллоо. Тодруулбал, тусгаарлан ажиглах байранд байсан нэг иргэнээс халдвар илэрчээ. 

Өнөөдрийн байдлаар Тусгаарлах эмнэлэгт 36 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс нэг иргэний биеийн байдал нэн хүнд, хоёр хүнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна. 

Одоогоор коронавирусний халдвар авсан нийт иргэдийн 85 хувь буюу 208 нь эдгэрч, эмнэлгээс гарчээ.

Мөн аймгийн хэмжээнд ойрын хавьтлын 441 иргэн байна. Тусгаарлан ажиглах байранд 149, гэрийн тусгаарлалтад 135, гэрийн ажиглалтад 2429 иргэн буй.   

Холбоотой мэдээ