Улсын хэмжээнд нэг сая хүн вакцины нэгдүгээр тунг хийлгээд байна

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-05-04 10:36:34

Улаанбаатар /МОНЦАМЭ/.  Улсын хэмжээнд өчигдрийн байдлаар, “COVID-19” халдварын эсрэг вакцины нэгдүгээр тунгаар нийт 1 037 675 буюу 50.2 хувь нь, хоёрдугаар тунгаар 494 847 хүн буюу 23.9 хувийг дархлаажуулаад байна.

 

Манай улс 2 сая 60 мянган иргэнээ вакцинжуулах төлөвлөгөөтэй ажиллаж байгаа юм. ЭМЯ-ны мэдээлснээр, нийслэлийн иргэдийн 81.8 хувь буюу 780 007 хүн вакцины эхний тунд хамрагджээ. Тэдгээрээс 407 445 иргэн вакцины хоёр дахь тунг хийлгээд байна. Харин хөдөө орон нутагт вакцины нэгдүгээр тунг 257 668 хүн хийлгэсэн бол, 87 402 хүн хоёрдугаар тунгаа тариулаад байна.

 

Дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж байгаа юм.


Холбоотой мэдээ