Батлагдсан тохиолдлын ойрын харьцагчаас дахин 2 халдвар илэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-30 18:32:35

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Эрүүл мэндийн газраас өгсөн мэдээгээр 4 дүгээр сарын 30-нд тус аймагт халдварын хоёр тохиолдол илэрч, нийт батлагдсан тохиолдол 168 боллоо. Шинээр илэрсэн хоёр тохиолдол нь өмнөх батлагдсан тохиолдлуудын ойрын харьцагч бөгөөд тусгаарлах байранд байжээ.

Тодруулбал Онгон, Сүхбаатар суманд тус бүр нэг тохиолдол бүртгэгдсэн байна. 

Харин нийт 115 хүн эдгэрч эмнэлггээс гарчээ. Одоогоор АНЭ-т 47, Онгон сумын ЭМТ-д зургаан иргэн эмчлүүлж байна.

Ойрын болон дам харьцагчдын давтан шинжилгээг авч Дорнод, Хэнтий аймгийн вирус судлалын лабораторид илгээжээ. Одоогоор 100 орчим шинжилгээний хариу хүлээгдэж байна.

 

Холбоотой мэдээ