Алт худалдан авалт 41 хувиар буурчээ

Монголын мэдээ | Эдийн Засаг
192@montsame.mn
2021-04-29 16:08:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголбанк энэ сарын 25-ны байдлаар 3875.4 кг үнэт металл худалдан аваад байна. Үүнийг өмнөх оны мөн үеийнхээс 41 хувиар буурсан дүн болж байна.

Монголбанк 3 дугаар сард 917 кг үнэт металл, оны эхнээс өссөн дүнгээр нийт 2.9 тн үнэт металл худалдан аваад байв. Энэ нь өмнөх оны мөн үеийнхтэй харьцуулбал 2.4 тонноор багассан үзүүлэлт болж байлаа.  


Холбоотой мэдээ