Хэнтийн охидын баг мөнгөн медаль хүртлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХЭНТИЙ
odontungalag@montsame.mn
2016-06-17 20:05:48

Олон улсын хэмжээний мастер Ж.Хаянхярваагийн нэрэмжит Мини волейболын улсын аварга шалгаруулах 20 дахь удаагийн тэмцээнээс Хэнтий аймгийн охидын ахлах насны баг мөнгөн медаль хүртлээ.

Мини волейболын УАШ тэмцээний 20 жилийг тохиолдуулан 20 тамирчинг “Өсөх ирээдүйтэй тамирчин”-аар шалгаруулсан бөгөөд Хэнтий аймгийн өсөх ирээдүйтэй тамирчнаар дасгалжуулагч Б. Пүрэвсүрэн, П. Нэргүй нарын шавь Мөнх-Ану, Билгүүдэй нар шалгарчээ.

Тус тэмцээнийг 12 хүртэлх болон 13-14 насны ангиллаар зохион байгуулдаг бөгөөд энэ насны хүүхдүүдэд зориулсан дүрэмтэй, намхан тор, жижиг талбай, хөнгөхөн бөмбөгөөр тоглодогоороо онцлог юм. Анх хүүхэд багачуудыг волейболын спортод дур сонирхолтой болгох үүднээс зуны амралтаар нь хүүхдийн зусланд тэмцээн зохион байгуулдаг болсноор 1996 онд Мини волейболын УАШ тэмцээн эхэлсэн ажээ.

Хэнтий аймаг О.Буянхишиг

 

Холбоотой мэдээ