Төл бойжилт 76.4 хувьтай байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
altantogos888@gmail.com
2021-04-23 15:54:14
altantogos

Дундговь /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн хэмжээнд дөрөвдүгээр сарын 22-ны байдлаар 476 826 хээлтэгч мал төллөн, 477382 төл гарч, 76.4 хувь нь бойжиж байна.

Өнгөрсөн зун зуншлага муу, бэлчээрийн гарц тааруу байсан тул малчид хээлтэгч малынхаа 23 хувийг хээлтүүлээгүй тул оны эхэнд тоолуулсан 1,709,690 хээлтэгчээс 1,395,038 мал төллөхөөр байсан.

Харин хаваржилт хүндэрч, тус аймгийн хэмжээнд одоогийн байдлаар 23 610 мал хээл хаяж, 112 861 төл хорогдоод байна.

Малын хорогдлыг төрлөөр нь авч үзвэл хурга, ишиг хамгийн ихээр хорогдож байна. Тодруулбал, нийт хорогдсон төлийн 53,6 хувийг хурга, 46,3 хувийг ишиг эзэлж байгаа аж.

Одоогоор мал төллөлт 34, 2 хувьтай байна. 

Холбоотой мэдээ