Булган аймагт коронавирусний халдвар авсан иргэдийн 97,2 хувь эдгэрлээ

Орон нутагт | Булган
batjargal@montsame.mn
2021-04-21 17:43:57

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Онцгой комиссын шуурхай штабын эрүүл мэндийн алба коронавирусний халдварын нөхцөл байдлын талаар өнөөдөр 16.00 цагт ээлжит мэдээллээ хийлээ.

Тус аймагт өнгөрсөн 24 цагийн хугацаанд коронавирусний халдварын тохиолдол нэмж бүртгэгдээгүй байна. Халдвар авсан  73 хүний 71 нь буюу 97,2 хувь эдгэрчээ. Өнөөдрийн байдлаар Хутаг-Өндөр, Бүрэгхангай сумын хоёр иргэн аймгийн Нэгдсэн эмнэлгийн халдвартын тасагт эмчлүүлж байна. Халдвар авсан иргэдийн биеийн байдал нь хөнгөн нэг, хүндэвтэр нэг хүн байгаа гэж аймгийн Эрүүл мэндийн газрын нийгмийн эрүүл мэндийн төвийн дарга Д.Нарантуяа хэллээ.

Холбоотой мэдээ