АНУ-д 213 сая гаруй тун вакцин тарьжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-21 13:28:19

НЬЮ-ЙОРК. /Reuters/. АНУ-д “COVID-19”-ийн 213 сая гаруй тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ мягмар гарагт мэдээлэв.

“CDC”-ийн мэдээлснээр, АНУ-ын хүн амын 133 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 86 сая орчим хүнийг бүрэн вакцинжуулжээ.

АНУ-д "Pfizer/BioNTech", "Moderna" компанийн хоёр тунт вакцин, "Johnson & Johnson" компанийн нэг тунт вакциныг хэрэглэж байгаа юм.

Асрамжийн газруудад нийт 7.7 сая гаруй тун вакциныг тариад байгаа аж.

Цар тахал дэгдэж эхэлснээс хойш АНУ-д халдварын 32.5 сая гаруй тохиолдол илэрсэн бол нас барсан 582 мянга гаруй тохиолдол бүртгэгдсэн байна. 

Холбоотой мэдээ