Арвайхээр суманд 14 хоногийн хатуу хөл хорио тогтоолоо

Орон нутагт | Өвөрхангай
batchimeg@montsame.mn
2021-04-20 16:02:53

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр суманд голомтын эх үүсвэр тодорхойгүй “Ковид-19” цар тахлын халдвар илэрсэнтэй холбогдуулж, сумын Онцгой комисс хуралдлаа. Хурлаас дараах шийдвэрүүд гарсан байна.

-       -Арвайхээр сумын төрийн болон нутгийн захиргааны байгууллага, хуулийн этгээдийг 2021 оны 4 дүгээр сарын 20-ны 6.00 цагаас 5 дугаар сарын 5-ны өдрийн 6.00 цаг хүртэлх хугацаанд гамшгаас хамгаалах “улаан түвшин”-д шилжүүлэх;

-        -Нутгийн өөрөө удирдах болон төрийн захиргааны байгууллагууд ажлын тусгай горимоор ажиллаж, албан хаагчдынхаа 5-10 хувийг ажлын байранд ажиллуулах;

-        -Согтууруулах ундаанаас бусад хүнсний үйлдвэрлэл, худалдаа түгээлт, шатахуун түгээх станц, түлээ нүүрсний хүргэлт, банк, барилгын материалын дэлгүүрийг даваа, лхагва, баасан, ням гарагт 9.00-13.00 цагийн хооронд ажиллуулах;

-        -Зам барилга угсралт, тариалан эрхлэлт, ноос ноолуур, түүхий эд, өвс тэжээлийн худалдаа, тээвэрлэлтийг 22.00 цагаас өглөөний 8.00 цагийн хооронд хөдөлгөөнд оролцуулах;

-        -Сумын нутаг дэвсгэр дээрх үйл ажиллагааг заасан хугацаанд хэрэгжүүлэхээс бусад тохиолдолд авто машинтай болон явганаар зорчих хөдөлгөөнийг хязгаарлах;

-        -Үйл ажиллагаа явуулж байгаа худалдаа, үйлчилгээний газрууд бүртгэл хяналтын системийг тогтмол хөтөлж байгаа эсэх, эрүүл ахуй, ариутгал халдваргүйтгэлийн дэглэмд хяналт тавьж, зөрчил гаргасан тохиолдолд зогсоох арга хэмжээ авч ажиллахыг холбогдох албаныханд үүрэг болгов.

Холбоотой мэдээ