Хугацаат цэргийн алба хаагчдыг ар гэртэй нь цахимаар уулзууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-20 11:43:24

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Баян-Өлгий аймгийн ЗДТГ-ын Цэргийн штабаас Зэвсэгт хүчний 123, 340 дүгээр анги, хилийн 0130, 0165 дугаар ангид хугацаат цэргийн алба хааж буй дайчдыг ар гэртэй нь цахимаар уулзууллаа.

Уг үйл ажиллагаанд Ховд болон Баян-Өлгий аймаг дахь цэргийн ангиудад алба хаалгахаар хүүхдээ мордуулсан 20 гаруй эцэг эх оролцлоо.

"Ковид-19" цар тахлын нөхцөл байдлаас шалтгаалан үр хүүхдүүдээ эргэж чадахгүй байгаа энэ үед цахим уулзалт зохион байгуулсан нь цагаа олсон арга хэмжээ болсныг иргэд онцолж байлаа. 

Холбоотой мэдээ