Улиастайд 14 хүн халдвартай нь батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-04-19 10:10:59

Завхан/МОНЦАМЭ/. Улиастай суманд 14 иргэн халдвар авсан нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Дөрөвдүгээр сарын 17-ны өдөр батлагдсан тохиолдлын ойрын хавьтлын иргэдээс авсан шинжилгээг Ховд аймаг руу тээвэрлэсэн. Тэгвэл Завхан аймгийн 197 иргэний PCR шинжилгээний хариу гарч 14 иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Өнөөдөр Улиастай суманд батлагдсан тохиолдлын дам хавьтлын 300 иргэнд түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийнэ. 15 хүний бүрэлдэхүүнтэй явуулын таван баг ажиллаж, шинжилгээг хийнэ” гэв. 

Холбоотой мэдээ