Тивийн аваргын төлөө М.Цогтгэрэл Ираны бөхтэй хүч үзнэ

Монголын мэдээ | Спорт
dusem11@yahoo.com
2021-04-18 19:47:09

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Алматы хотноо болж буй Ази тивийн АШТ-ий 92 кг-д хүч үзэж байгаа ОУХМ М.Цогтгэрэл хагас шигшээ барилдаанд өсвөр үеийн дэлхийн аварга, залуучуудын Азийн аварга, Казахстаны Эльхан Ассадовыг нутагт нь 7:2-оор өвдөг шороодуулснаар алтан медалийн төлөө барилдахаар болов.


Манай бөх орой шигшээ барилдаанд Ираны Камран Гасемпуртай хүч үзнэ. Харин 125 кг-д ОУХМ Д.Хүдэрбулга хүрэл медалийн төлөө барилдахаар шалгарч үзлээ.


Мөн 74 кг-д зодоглож буй ОУХМ З.Сумъяабазар хагас шигшээ барилдаандаа /1/2 шигшээд/ 2019 оны ДАШТ-ий мөнгөн медальт, Азийн аварга эзэн орны Нуркожа Кайпановт 2:4-өөр ялагдав. Улмаар орой 20 цагт Киргизийн Мансур Сиргак Уулутай хүрэл медалийн төлөө барилдана.


Ийнхүү манай гурван бөх өнөө орой 20.00 цагаас медалийн төлөө барилдах бол 61 кг-д ОУХМ Б.Нэмэхбаяр, 86 кг-д гавьяат тамирчин П.Өнөрбат нарыг ялсан тамирчид шигшээд шалгараагүй тул тэмцээнээ дуусгав.

Холбоотой мэдээ