Булган аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-16 11:37:23

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар хамтран аймгийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөнийг өнөөдөр цахимаар зохион байгуулж байна.

Шуурхай зөвлөгөөнд аймгийн удирдлага болон сумын ИТХ, Засаг дарга нар оролцож байна. Аймгийн Засаг дарга Б.Ариун-Эрдэнэ зөвлөгөөнийг нээж хэлсэн үгэндээ, “Төрийн албан хаагчид шуурхай, ес зүйтэй ажиллах, төрийн байгууллагын мэдээллийг ил тод болгох, элсэлтийн ерөнхий шалгалтад амжилт гаргахад анхаарах шаардлагатай” байгааг онцоллоо. Аймгийн ИТХ-ын дарга Д.Эрдэнэбат аймгийн ИТХ-аас энэ оны эхний улиралд хийсэн ажлын талаар товч мэдээлэл хийлээ.

Шуурхай зөвлөгөөнд аймгийн Засаг даргын Тамгын газрын бодлогын хэлтэс харьяа агентлагуудтай хамтран энэ оны эхний улирлын ажлын дүн, цаашид хэрэгжүүлэх ажлын талаар сумын удирдлагуудад зөвлөмж, чиглэл өгч, санал солилцож байна. Аймгийн ИТХ, Засаг даргын Тамгын газар шуурхай зөвлөлгөөнд бэлтгэж, сумын энэ оны эхний улирлын ажилтай  танилцах, бодлого, шийдвэрийн хэрэгжилтийн байдлыг газар дээр нь шалгах чиглэлээр ажлын хэсгүүдийг өнгөрсөн сард сумдад ажиллуулсан юм.


Холбоотой мэдээ