Сүхбаатар аймагт батлагдсан тохиолдол хоёроор нэмэгдэж 94 боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2021-04-15 16:32:43

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Тус аймагт сүүлийн 24 цагт коронавирусний халдварын  хоёр тохиолдол нэмэгдэж, нийт батлагдсан тохиолдол 94 боллоо гэж аймгийн Шуурхай штабаас мэдээллээ.

Сүүлийн хоёр тохиодол нь Баруун-Урт, Мөнххаан сумаас илэрсэн бөгөөд өмнөх батлагдсан тохиолдлын ойрын харьцагч байна.

Харин эдгэрч, эмнэлгээс гарсан хүний тоо 39 болжээ. Одоогоор аймгийн НЭ-ийн тусгаарлах эмнэлэгт 55 иргэн хэвтэн эмчлүүлж байна. Эмчлүүлэгсдийн биеийн байдлын тухайд хөнгөн 47, хүндэвтэр зургаа, хүнд хоёр иргэн байна.

Дорнод болон Хэнтий аймаг дахь лаборатори руу илгээсэн 431 иргэний шинжилгээний хариу хүлээгдэж байгаа аж.  

Холбоотой мэдээ