Коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр бүртгэгдэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2021-04-14 11:12:17

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймагт коронавирусний халдварын батлагдсан тохиолдол 14-өөр нэмэгдэж, нийт 145 боллоо.

Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн салбар лаборатори сүүлийн 24 цагийн хугацаанд нийт 323 сорьцод PCR шинжилгээ хийснээр коронавирусний халдварын 14 тохиолдол шинээр бүртгэгдэж, дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн байдлаар батлагдсан тохиолдол нийт 145 болсон гэж албаны эх сурвалж мэдээллээ.

Тодруулбал, “Тусгаарлах эмнэлэг”-т хэвтэн эмчлүүлж байгаа иргэдийн ойрын хавьтал буюу тусгаарлан ажиглах байранд байсан иргэнээс халдвар илэрчээ.

Мөн Улаанбаатар хотоос Ховд аймагт ирж байсан тээврийн хоёр жолоочоос (зөөвөрлөгдсөн) халдвар илэрсэн байна.

Түүнчлэн тус аймгийн төвд ирж буяны ажилд оролцсон Эрдэнэбүрэн сумын харьяат иргэний ойрын хавьтал буюу Жаргалант суманд оршин суух зургаан иргэнээс халдвар илэрсэн аж.   

Одоогийн байдлаар Ховд аймаг дахь Бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн Халдвартын тасгийн “Тусгаарлах эмнэлэг”-т 99 хүн хэвтэн эмчлүүлж байна. Тэдгээрээс хоёр өвчтөний биеийн байдал хүнд, зургаан өвчтөнийх хүндэвтэр, бусад нь хөнгөн байна.

Коронавирусний халдвар авч, эдгэрсэн хүний тоо өнөөдрийн байдлаар 56 болжээ. 

Холбоотой мэдээ