БНХАУ-ыг манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулахгүй

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-13 11:14:40

НЬЮ-ЙОРК. /Bloomberg/. АНУ-ын Сангийн яам хагас жилийн тайландаа Хятадыг валютын манипуляц /ханшийг зохиомлоор өсгөх эсвэл бууруулах/ хийгч орнуудын жагсаалтад оруулахгүй байхаар болжээ.

Эх сурвалжуудын мэдээлснээр, Сангийн яам улс орнуудыг манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулах шалгуураа засаж залруулахыг зорьж байна. Энэ өөрчлөлт нь хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлбэл жагсаалтад багтсан манипуляц хийгч орнуудын тоо хоёр дахин багасах аж.

АНУ-ын засаг захиргаа 2019 онд БНХАУ-ыг валютын манипуляц хийгч орнуудын жагсаалтад оруулсан хэдий ч өнгөрсөн оны нэгдүгээр сард жагсаалтаас хасжээ.

Өнгөрсөн оны 12 дугаар сард АНУ-ын Сангийн яам Вьетнам, Швейцарыг валютын манипуляц хийсэн хэмээн буруутгасан байна. Шинэ тайланд эдгээр орнууд жагсаалтад дахин багтах эсэх нь тодорхойгүй байна. 

Холбоотой мэдээ