Батлагдсан тохиолдлуудтай ойр харьцсан иргэдийн 3 дахь удаагийн шинжилгээ сөрөг гарлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯН-ӨЛГИЙ
bayanulgii@montsame.gov.mn
2021-04-12 13:53:35

Баян-Өлгий /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотоос Баян-Өлгий аймагт ирээд коронавирусний халдвар авсан нь батлагдсан 2 иргэний ойрын харьцагчдад өчигдөр PCR давтан шинжилгээ хийлээ.

Гурав дахь удаагийн шинжилгээгээр батлагдсан тохиолдлуудтай Улаанбаатар хотоос хамт зорчиж ирсэн ойрын харьцагч 7 иргэний хариу бүгд сөрөг гарсан байна.

Дээрх иргэдээс 3 хоногийн дараа дахин шинжилгээ авах бөгөөд халдваргүй гарсан тохиолдолд эмнэлгээс тусгаарлах байранд шилжүүлж,  үргэлжлүүлэн ажиглах ажээ. 

Холбоотой мэдээ