Булган аймагт халдвар авсан иргэдийн 66 хувь нь эдгэрлээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2021-04-09 17:26:49

Булган /МОНЦАМЭ/. Булган аймгийн Онцгой комиссын Шуурхай штабаас өгсөн ээлжит мэдээллээр сүүлийн хоёр хоногийн хугацаанд тус аймагт коронавирусний халдварын тохиолдол бүртгэгдээгүй байна.

Аймгийн хэмжээнд халдвар авсан 65 хүний 66,1 хувь буюу 43 нь эдгэрч  гэрийн хяналтад шилжжээ. Одоогоор эмчилгээ хийлгэж байгаа 22 иргэн байна. Тэдний биеийн байдал нь хөнгөн байгаа аж.

Коронавирусний халдвар авч сумын Эрүүл мэндийн төвд эмчилгээ хийлгэсэн Сэлэнгэ сумын 33, Хутаг-Өндөр сумын дөрөв, Орхон сумын зургаан иргэн эдгэрсэн байна.

Холбоотой мэдээ