“Hubble” хэт хүнд масстай хар нүх бүхий мушгиа галактикийн зургийг буулгажээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ШИНЖЛЭХ УХААН
Jargal.d@montsame.mn
2021-04-06 14:27:32

ВАШИНГТОН. /NASA/. “Hubble” сансрын дурангийн цахим хуудасны "Долоо хоногийн зургууд" буланд М 61 мушгиа галактикийн гайхалтай зургийг нийтэлжээ.


Энэхүү галактик нь дэлхийгээс 52 сая гаруй гэрлийн жилийн зайд оршдог байна. Галактикийн хаяа хавьцаа тод улаан цэгүүд их харагдах бөгөөд эдгээр нь шинээр үүссэн одод ажээ. М 61-ийн дунд Нарнаас таван сая дахин их масстай аварга том хар нүх байдаг гэнэ.


Мушгиа галактик нь олон тэрбум одод захаасаа төв рүүгээ мушгиралдаж төвдөө тойрог үүсгэсэн байдлаар бүрэлдсэн галактик юм.


Холбоотой мэдээ