Япон хүүхдийн асуудал дагнан эрхэлсэн агентлаг байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2021-04-02 12:22:06

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар хүүхдийн асуудал дагнан эрхэлсэн агентлаг байгуулах чиглэлд эрх баригч Либерал-ардчилсан намтай хамтран ажиллаж байна.


Тус газар нь насанд хүрээгүй хүүхдийн нийгэм, боловсролын асуудлыг уялдуулан үйл ажиллагаагаа явуулна гэж Японы Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн сайн сайхан аж байдлын сайд Тамүра Норихиса мэдэгдэв.


“Хүүхдийн асуудал дагнан хариуцсан газар байгуулахтай холбоотойгоор Засгийн газар үйл ажиллагаагаа эрх баригч намтай уялдуулан зохицуулна. Энэ байгууллага нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдийг нийгэмшүүлэх, хүүхдийн хүчирхийлэл, ядууралтай тэмцэх асуудлыг хариуцан ажиллана” хэмээн тэрбээр мөн хэлжээ.


Хүүхдийн асуудал дагнан эрхэлсэн газар байгуулах тухай захирамжийг Японы Ерөнхий Сүга Ёшихидэ гаргасан байна. Одоогоор Япон улсад сургуулийн өмнөх боловсролын байгууллагууд олон янзын яам, агентлагийн удирдлага дор байх нь хэд хэдэн асуудал үүсгэж буйтай холбогдуулан ийм санаачилга гаргажээ. Тухайлбал, зарим хүүхдийн цэцэрлэгийг Эрүүл мэндийн яам хариуцаж байхад өөр нэгийг нь Боловсрол, соёл, спорт, шинжлэх ухаан, технологийн яам хариуцаж байна. 

Холбоотой мэдээ