Тусгаарлалтад байсан иргэдээс гурван иргэн коронавирусний халдвартай нь батлагдлаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
emunkherdene@gmail.com
2021-03-31 18:23:22

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 115 иргэний PCR шинжилгээгээр тусгаарлалтад байсан иргэдээс коронавирусний халдвартай нь батлагдлаа гэж аймгийн Шуурхай штабаас мэдээлэв.

-“Улиастай суманд томилолтоор ирж ажилласан гурван иргэний ойрын хавьтлын иргэдийг тусгаарлаад байсан билээ. Дээрх гурван иргэнтэй ойр харьцсан хоёр иргэн коронавирусний халдвартай нь шинжилгээгээр баталгаажсан. Эдгээр иргэдийн ойрын болон дам хавьтлын 115 иргэний PCR шинжилгээг авч ХӨСҮТ-рүү илгээгээд байсан билээ. Тэгвэл Улиастай суманд тусгаарлалтад байсан хоёр иргэн, Тосонцэнгэл суманд тусгаарлалтад байсан нэг иргэн коронавирусний халдвар авсан нь батлагдлаа. Харин Улиастай, Тосонцэнгэл суманд эмчилгээ хийлгэж буй коронавирусний халдвар авсан гурван иргэний биеийн байдал хэвийн байна”.  Халдвар авсан иргэдийн тоо нэмэгдсэнтэй холбоотой шаардлагатай хариу арга хэмжээ болон, цаашид гаргах шийдвэрүүдийн талаар аймгийн Шуурхай штаб хуралдаж шуурхай мэдээллийг яг одоо хэвлэлийнхэнд өгч байна. 

Холбоотой мэдээ