АНУ-д насанд хүрсэн таван хүн тутмын нэгийг бүрэн вакцинжуулжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
khulan@montsame.gov.mn
2021-03-30 10:04:43

ВАШИНГТОН. /CNN/. АНУ-д “COVID-19”-ийн 146 сая орчим тун вакциныг тариад байна гэж тус улсын Өвчинд хяналт тавих, урьдчилан сэргийлэх төв /CDC/ даваа гарагт мэдээлэв.


CDC”-ийн мэдээлснээр, улсын хэмжээнд түгээсэн 180 646 656 тун вакцины 81 орчим хувийг нь буюу 145 812 835-ыг тарьжээ. АНУ-д өнгөрсөн долоо хоногт өдөрт дунджаар 2.8 сая орчим тун вакцин тарьсан байна.


Ингэснээр АНУ-ын насанд хүрсэн хүн амын 29 орчим хувь буюу 95 сая гаруй хүн вакцины ядаж нэг тунг хийлгэсэн бол 52.6 сая орчим хүнийг /16 хувь орчим хувь/ бүрэн вакцинжуулжээ. 


Тодруулбал, 18 болон түүнээс дээш насны таван хүн тутмын нэг нь COVID-19”-ийн вакцинжуулалтад бүрэн хамрагдсан байна. 

Холбоотой мэдээ