Аргалант суманд өнөөдрийн байдлаар коронавирусний 100 тохиолдол бүртгэгджээ

Орон нутагт | Төв
tuv@montsame.gov.mn
2021-04-02 13:52:34

Төв / МОНЦАМЭ/. Төв аймгийн Аргалант суманд өнөөдрийн байдлаар 100 тохиолдол бүртгэгдээд байгаа талаар аймгийн ЗДТГ-ын хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ. 

Тус суманд бүртгэгдсэн коронавирусний 100 тохиолдлоос аймгийн Нэгдсэн эмнэлэгт 57 иргэн, сумын Эрүүл мэндийн төвд 21, гэрийн ажиглалт хяналтад 13 иргэн эмчлүүлж байна. Мөн гэрийн ажиглалт, тусгаарлалтад 293 иргэн байгаа бол 5 иргэн эдгэрчээ.

Аймгийн Онцгой комиссын гишүүн Барилга хот байгуулалтын газрын дарга Отгонбатаар ахлуулсан АНЭ, МХГ, ОБГ, ЦГ зэрэг байгууллагаас ажлын баг гарч Аргалант суманд ажиллаж байна. Харин тус сумын онцгой комисст 13 төрийн албан хаагч ажиллаж байгаа бол СЭМТ-д 16 эмч, эмнэлгийн мэргэжилтэн, байнгын хяналтын 2 пост, хөдөлгөөнт эргүүл 2 цэгт үүрэг гүйцэтгэж байна. 

Ташрамд, Төв аймагт өнөөдрийн байдлаар шинээр Зуунмод сум Ланс багт-1, Баянцогт суманд-1, Аргалант суманд-3, Алтанбулаг суманд-19, Баянчандмань суманд-2 нийт 26 тохиолдол шинээр бүртгэгджээ. Ийнхүү тус аймгийн хэмжээнд коронавирусний нийт батлагдсан тохиолдол 227 болсон байна. 

Холбоотой мэдээ