Оросын уран гулгагчид түүхэнд анх удаа ДАШТ-ий шагналын бүх тавцанг эзэгнэв

Дэлхийд | Спорт
Jargal.d@montsame.mn
2021-03-27 10:23:23

СТОКХОЛЬМ. /TASS/. Шведийн нийслэл Стокхольм хотноо болж буй уран гулгалтын дэлхийн аварга шалгаруулах тэмцээний /ДАШТ/ эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрөлд ОХУ-ын гурван тамирчин түүхэнд анх удаа алт, мөнгө, хүрэл медалиудыг хүртлээ.


Өдгөө 16 настай, Оросын уран гулгагч Анна Щербакова хоёр үзүүлбэрийн нийлбэр дүнгээр 233.17 оноо авч, ДАШТ-ий аварга болсон бол түүний араас Елизавета Туктамышева 220.46 оноогоор мөнгө, Александра Трусова 217.20 оноогоор хүрэл медалийг тус тус зүүжээ. ДАШТ -ий эмэгтэйчүүдийн ганцаарчилсан төрлийн шагналын тавцанг Оросын тамирчид анх удаа бүрэн эзэгнэсэн нь энэ юм. Өмнө нь Оросын уран гулгагчид 1969, 1988 онуудад зөвхөн хосын төрөлд ийм амжилт үзүүлж байжээ.


Дэлхийн сэргээшийн эсрэг агентлагаас (WADA) авсан хориг арга хэмжээтэй холбогдуулан Оросын баг ОХУ-ын уран гулгалтын холбооны (FSR) багийн хувиар оролцож байна. Харин шагнал гардуулах ёслолын үеэр төрийн дууллын оронд П.Чайковскийн төгөлдөр хуурын 1-р концертын хэсгээс эгшиглүүлж байгаа юм.


Холбоотой мэдээ