Ёкозүна Какүрюү хэвлэлийн бага хурал хийжээ

Дэлхийд | Спорт
khulan@montsame.gov.mn
2021-03-26 10:36:34

ТОКИО. /NHK/. Японы мэргэжлийн сүмо бөхийн дэвжээнээс лхагва гарагт зодог тайлсан Ёкозүна Какүрюү М.Ананд хэвлэлийн бага хурал хийлээ.


Токио хотын “Рёгокү Кокүгикан” ордонд пүрэв гарагт болсон цахим хэвлэлийн бага хуралд түүний дэвжээний багш Мичинокү мөн оролцжээ.


Какүрюү, “Миний бие дэвжээн дээрээ дахин нэг удаа гарахыг хүсэж байсан ч бие махбод маань туйлдаж, урам зориг маань ч мохож эхэлсэн тул ийнхүү зодог тайлах шийдвэрийг гаргалаа” хэмээн ярив.


Мөн бэртлийн улмаас олон удаагийн тэмцээнийг өнжсөнийг ойлгон хүлээн авсан Японы Сүмо бөхийн холбоонд талархал илэрхийлжээ.


Какүрюү сүмоч болох хүсэл эрмэлзэл тээн эх орноосоо 16 настайдаа Японд ирж байснаа дурсаад, аажмаар цол ахисаар Ёкозүна хэмээх эрхэм доод цолыг хүртсэнээр мөрөөдлөө биелүүлсэн хэмээн хэллээ.


Мөн М.Ананд залуу бөхчүүдийг бэлтгэх хүсэлтэй байгаагаа илэрхийлэхдээ бусдад багшлах нь амаргүй болохыг дурдаад, Ёкозүна, Озэки цолтныг бэлтгэхэд сурах зүйл их байгаа гэдгээ онцлон хэлсэн байна. 

Холбоотой мэдээ