Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн гэрээнд гарын үсэг зурлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДУНДГОВЬ
Дундговь /МОНЦАМЭ/. Гуравдугаар сарын 24-ний өдөр Дундговь аймгийн Засаг дарга
Ц.Мөнхбат болон Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин
сайд Х.Кобаяши нар цахим уулзалт хийлээ.
Энэхүү уулзалтын үр дүнд Япон Улсын Засгийн газрын Өвсний
үндэс - Хүний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөрийн хүрээнд
хэрэгжүүлэх 652,0 сая төгрөгийн “Сайнцагаан
сумын 3-р цэцэрлэгийн засварын төсөл”-ийн гэрээнд гарын үсэг зуржээ.
Сайнцагаан сумын 3-р цэцэрлэгийн засварын
төслөөр тус цэцэрлэгийн барилгын дээвэр, гадна фасад, дотор засвар хийж, сантехникийг
шинэчлэх аж.
Тус цэцэрлэгийн барилга 1985 онд ашиглалтад орсон ба түүнээс хойш нэг удаа 2013 онд дотор засвар хийж байжээ.

