Малчдын цэцэрлэгийн насны хүүхдүүдэд сургалт хөгжлийн багц өгчээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
Завхан/МОНЦАМЭ/. НҮБ-ын Хүүхдийн сангаас Завхан аймгийн өвөлжилт
хүндэрсэн сумдын 58 хүүхдэд сургалт хөгжлийн багц илгээжээ.
-“НҮБ-ын Хүүхдийн сангаас 1,230 гаруй малчдын хүүхдийг сургалт, хөгжлийн багцаар хөгжүүлнэ. Тухайлбал өвөлжилт, хаваржилт хүндэрсэнтэй холбоотойгоор Баянхонгор, Говь-Алтай, Өмнөговь, Завхан аймагт олон хүүхэд ээж, аавыгаа даган оторт явж, хаваржиж байна. НҮБ-ын Хүүхдийн сан цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа аймгуудын малчдын хүүхдүүдэд ээлжит тусламжийг илгээгээд байна.
1,230 гаруй хүүхдийн
хөгжил, боловсролыг дэмжих зорилгоор дээрх аймгийн Боловсрол, соёл урлагийн
газарт нийт 58 хүүхэд хөгжлийн багцыг илгээлээ. Сумдын цэцэрлэг нь тус багцаар
дамжуулан гэр цэцэрлэг, явуулын багшийн хэлбэрээр хүүхдийг хөгжүүлэх
хөтөлбөрийг гурваас зургаадугаар сард хэрэгжүүлэх юм” гэж НҮБ-ын Хүүхдийн сангаас
мэдээлэв. Ташрамд Завхан аймагт өвөлжилт хүнд, хаваржилт хүнд буй долоон сум бий.