ЕХ гишүүн орнууддаа Оросын вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ

Дэлхийд | Эрүүл мэнд
Jargal.d@montsame.mn
2021-03-07 14:44:27

БРЮССЕЛЬ. /RIA Novosti/. Европын Холбоо /ЕХ/ гишүүн орнууддаа ОХУ-ын "Спутник V" коронавирусний вакциныг худалдаж авахыг зөвшөөрчээ. Энэ тухай Европын Комиссын албан ёсны төлөөлөгч Эрик Мамер Брюссельд болсон хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна.


“Хоёр асуудлыг ялгаж салгах хэрэгтэй. Бид ЕХ-ны худалдаж авах вакцины багцыг тодорхойлсон. Гишүүн орнууд Европын Комисстой худалдан авах гэрээ байгуулсан үйлдвэрлэгчидтэй коронавирусний вакцин нийлүүлэх талаар зэрэгцэж яриа хэлэлцээ хийх ёсгүй, гэхдээ бусад ханган нийлүүлэгчдээс вакцин бие даан худалдаж авах бүрэн эрхтэй” гэж тэрбээр мэдэгджээ.


Европын Комиссын төлөөлөгчийн онцлон тэмдэглэснээр, вакциныг бүртгэх үйл явцыг Европын эмийн агентлаг /EMA/ хэрэгжүүлдэг боловч онцгой байдлын үед хэрэглэхийг зөвшөөрөх журам байдаг бөгөөд энэ нь Европын Комисс, "EMA"-гийн зөвлөмжгүйгээр улс орнуудад вакцин худалдаж авахыг зөвшөөрдөг байна. 


ОХУ-д гарган авсан “Спутник V” вакцины үнэлгээг эхлүүлснээ EMA гуравдугаар сарын 4-нд мэдэгдсэн юм. Европын зохицуулагч байгууллага Оросын вакцины аюулгүй байдал, үр дүнг богино хугацаанд үнэлнэ гэж найдаж байна.


ЕХ-ны орнуудаас Унгар, Словак "Спутника V" вакциныг хэрэглэхийг зөвшөөрөөд байгаа юм.


Холбоотой мэдээ