Ариутгал халдваргүйтгэлийн ажлыг зохион байгуулж байна

Орон нутагт | Дорноговь
erdenebulgan@montsame.mn
2021-03-05 18:21:15

Дорноговь/МОНЦАМЭ/. Дорноговь аймгийн Онцгой комиссын шийдвэрийн дагуу нийтийн эзэмшлийн орон сууцнуудын орц, хонгилын ариутгал халдваргүйтгэлийн ажлыг  энэ оны гуравдугаар сарын 05-наас эхлэн хэрэгжүүлж байна.

Албаныхан ариутгал халдваргүйтгэлийн ажлыг “Далай шанд” СӨХ, “Ган Замчид” СӨХ-той хамтран зохион байгуулж байгаа юм.

Улсын Онцгой комиссын даргын баталсан түр журмын дагуу Улаанбаатараас орон нутаг руу явах иргэдийн хөл хөдөлгөөнийг нээсэн бөгөөд Дорноговь аймагт өдөртөө нийтийн тээврийн автобусаар 40 орчим хүн ирж гэрийн тусгаарлалтад орж байна. 

Тиймээс шаардлагагүй бол нийтийн эзэмшлийн зам талбай, олон нийтийн газраар явахгүй байх, халдвар хамгааллын дэглэмийг сахихыг албаныхан анхааруулав. 

Холбоотой мэдээ