Украины Ерөнхийлөгч “COVID-19”-ийн вакцин хийлгэжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-03-03 12:06:12

КИЕВ. /Xinhua/. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский Луханкс мужид ажиллах үеэрээ “AstraZeneca” компанийн “COVID-19”-ийн эсрэг “Covishield” вакциныг хийлгэлээ гэж түүний хэвлэлийн албанаас мягмар гарагт мэдээлэв.


“Вакцинжуулалт бол маш ач холбогдолтой юм. Миний бие “COVID-19”-өөр халдварлаж байсан тул энэ өвчнийг сайн мэднэ. Тиймээс хүн бүхнийг вакцинжуулалтад хамрагдаасай гэж хүсэж байна. Хэдийгээр халдвар аваад эдгэрсэн ч миний бие дэх эсрэг биетийн түвшин маш бага байна” гэж В.Зеленский цэргийн эмнэлэгт вакцин хийлгэснийхээ дараа мэдэгджээ.


Мөн Ерөнхийлөгч цар тахлыг ялан дийлж, хэвийн амьдралдаа аль болох түргэн хугацаанд эргэн орохын төлөө “COVID-19”-ийн эсрэг вакцинжуулалтад хамрагдахыг украинчуудад уриалсан байна.


Украин хоёрдугаар сарын 23-нд “Oxford/AstraZeneca”-гийн 500 мянган тун вакциныг хүлээн авчээ. Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, энэхүү вакцинаас энэ сарын 31 гэхэд дахин 1.5 сая тунг, мөн “COVAX” хөтөлбөрийн хүрээнд энэ сарын эхээр “Pfizer”-ийн 117 мянган тун вакциныг хүлээн авах ажээ.


Украинд мягмар гаргийн байдлаар “COVID-19”-ийн 1 357 470 тохиолдол бүртгэгдсэнээс 1 176 918 хүн эдгэрч, 26212 хүн нас баржээ. 

Холбоотой мэдээ